A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 323

Улаанбаатар хот

ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН ҮНДСЭН АНГИЛАЛД ХАМААРАХ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 19.1.10-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын газрын байршил, хэмжээг 1 дүгээр хавсралт, газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах аймаг, нийслэлийн газрын байршил, хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах газрыг нэг ангиллаас нөгөөд шилжүүлэх асуудлыг тухай бүр Засгийн газраар шийдвэрлүүлж байхыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН