Хэвлэх DOC Татаж авах
НОРМ БАТЛАХ ТУХАЙ /Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох норм” ЗЗБНбД 81-013-2019/

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 256

НОРМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Авто замын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.Авто замын тухай хууль (шинэчилсэн найруулга) батлагдсантай холбогдуулан “Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох норм” ЗЗБНбД 81-013-2019-г нэгдүгээр хавсралтаар, “Авто зам, замын байгууламжийн төсөв бодоход хэрэглэх ажилчдын цагийн тарифт цалингийн жишиг”-ийг хоёрдугаар хавсралтаар, “Авто зам, замын байгууламжийн машин механизмын ашиглалтын нэг машин цагийн үнэ”-ийг гуравдугаар хавсралтаар, “Автомашинаар ачаа тээвэрлэх 1 тн.км-ийн жишиг тариф”-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Авто замын салбарт шинэ технологи, ажилбар, машин механизм, тоног төхөөрөмж зам, гүүрийн барилгын ажилд нэвтэрч байгаатай холбогдуулан “Авто зам барилгын үйлдвэрлэлийн жишиг норм БНбД 81-17-16, “Төмөрбетон гүүр, хоолойн барилгын үйлдвэрлэлийн ажлын жишиг норм” БНбД 81-4в-16, “Авто зам барилгын ажлын төсвийн жишиг норм” БНбД 81-25-16, “Төмөрбетон гүүр, хоолойн барилгын ажлын төсвийн жишиг норм” БНбД 81-28-16-г шинэчлэн боловсруулж, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны дотор баталгаажуулахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Доржханд/, үйлдвэрлэлийн болон төсвийн норм, төсөв бодох нормыг боловсруулсан зардлыг “Авто замын норм нормативын сан”-гаас санхүүжүүлэх ажлыг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ /Р.Буд/-д тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаалын хавсралтаар баталсан нормуудыг мөрдөж ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Доржханд/, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ /Р.Буд/, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/-т тус тус даалгасугай.

4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 200 дугаар тушаалаар баталсан “Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв зохиох заавар”, Зам, тээврийн сайдын 2013 он 7 дугаар сарын 10-ны өдрийн 162 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ачаа тээврийн 1 тн.км-ийн жишиг тариф”, Зам, тээврийн сайдын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 186 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох заавар”, Зам, тээврийн сайдын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 187 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Авто зам барилгын үйлдвэрлэлийн жишиг норм” БНбД 81-17-16, гуравдугаар хавсралтаар баталсан “Төмөр бетон гүүр, хоолойн барилгын үйлдвэрлэлийн ажлын жишиг норм” БНбД 81-4в-16-г, дөрөвдүгээр хавсралтаар баталсан “Авто зам барилгын ажлын төсвийн жишиг норм” БНбД81-25-16-г, тавдугаар хавсралтаар баталсан “Төмөр бетон гүүр, хоолойн барилгын ажлын төсвийн жишиг норм” БНбД 81-28-16-г, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 212 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлахтай холбоотой машин механизмын цагийн жишиг норм”-ын дөрөвдүгээр хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

                                                                САЙД                                             Б.ЭНХ-АМГАЛАН