- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2008 оны 676, 677, 678 дугаар тушаалд/ /ГТЕГ-ын 2016-02-24-ний А/40 тушаалаар хүчингүй болсон/
/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/40 тушаалаар хүчингүй болсон/
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2008 оны 676, 677, 678 дугаар тушаалд/
2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот
Дугаар 254
Дугаар 254
1. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 676 дугаар тушаалын 1 дүгээр Хавсралтаар батлагдсан "Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ын 2.3 дахь заалтын хүснэгтэд дараахь нэмэлт оруулсугай. |
|
2. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 676 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан "Гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ын 4.6 дахь заалтыг "4.6. Гаалийн нутаг дэвсгэрт бараа боловсруулах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжийн хүсэлтийг тухайн гаалийн байгууллага шийдвэрлэж, Гаалийн улсын ахлах байцаагчийн ажил үүргийн хуваарьт |
тусгайлан оруулж, журмын биелэлтэнд хяналт тавьж ажиллана." гэж өөрчлөн найруулсугай. |
3.Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 677 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан "Барааг хилийн чанадад буцаан гаргах горим хэрэгжүүлэх журам"-ын 2.4 дэх заалтын хүснэгтийн 7-д хамаарах "'...401-403..." гэсний ард "421" гэж нэмсүгэй. |
4. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 678 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан "Татваргүй барааны дэлгүүрийн гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ын 4.1.4-т "Энэ дэд заалт гадаад улсаас Монгол Улсад суугаа өргөмжит консулд хамаарахгүй" гэж нэмсүгэй. |
5.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Татваргүй барааны дэлгүүрийн гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ын 5.1, 5.2, 5.3 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 676 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан "Гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ын 1 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болгосугай. |
6.Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 676 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ын 2.3 дахь заалтын 6 дугаар хүснэгтэд дараах нэмэлт оруулсугай. |
|
8.Энэ тушаалыг 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. |
ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ
Текст томруулах
A
A
A
Сонсох:
Таны санал хүсэлт