A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 336

Улаанбаатар хот

ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБА ХААХ ИРГЭДИЙН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Цэргийн албаны тухай хуулийн 30.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2020 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2019 оны 426 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Цэргийн дүйцүүлэх албыг зохих журмын дагуу зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД