A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг шинэчлэн батлах тухай -БОАЖС, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2020 оны А/604, A-1112 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

БОАЖС, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2020 оны А/604, A-1112 дугаар тушаалаар хүчингүй болсон.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ

2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Дугаар А/433–А/820 Улаанбаатар хот

Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3, 15.4 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААН, ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг 1 дүгээр, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тушаал, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Н.Цагаанхүү/, Цагдаагийн ерөнхий газар /С.Баатаржав/-т, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга /Ч.Гантулга/, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч /Д.Мөнхжаргал/-д тус тус үүрэг болгосугай.

3.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн алба /Р.Сарангоо/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

4.Энэхүү хамтарсан тушаал, захирамж гарсантай холбогдуулан "Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/226-А/619 дүгээр хамтарсан тушаал, захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА