Хэвлэх DOC Татаж авах
Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам батлах тухай

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр                                      
Улаанбаатар хот 

Дугаар А/295    

Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт

  бүтээгдэхүүний бүртгэлийн журам батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.8, 24.2 дахь хэсэг,  ”Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.“Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам”-ыг нэгдүгээр, “Эм, эмийн түүхий эд, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн төлбөр, зардлын жишиг, зарцуулах журам”-ыг хоёрдугаар, “Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, оношлуур бүртгүүлэх өргөдөл”-ийн маягтыг гуравдугаар, “Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, оношлуурын бүртгэлийн гэрчилгээний загвар”-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулах, эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл, эмийн чанар, аюулгүй байдлыг зохицуулах үйл ажиллагааны тасралгүй байдлыг ханган ажиллах, тухайн жилийн үйл ажиллагааны төлбөрийн орлогыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төсвийн зардалд “Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр, хураамж” ангиллаар тусган батлуулж, эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл, эмийн чанар, аюулгүй байдлыг зохицуулах үйл ажиллагааны тасралгүй байдлыг хангах, холбогдох үйл ажиллагааг санхүүжүүлэн ажиллахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв (Д.Ганцэцэг)-д даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилт болон төлбөрийн орлогыг зориулалтын дагуу зарцуулж, тайлагнаж буйд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Б.Бямбадорж)-д  тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны  13 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                            САЙД                                                 Д.САРАНГЭРЭЛ