A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 4458 дугаарт бүртгэв.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 381

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн, "Налайхын дулааны станц" ТӨХК-иас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Налайх дүүргийн хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Налайх дүүргийн төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй компани, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 194 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ Б.БАТТУЛГА

ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН

ЗОХИЦУУЛАГЧ Б.АМАРСАНАА

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 668

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн "Налайхын дулааны станц" ТӨХК-иас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:             

1.Нийслэлийн Налайх дүүргийн хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг хавсралтаар баталсугай.

2.Баталсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Налайхын дулааны станц" ТӨХК (Ц.Энхтүвшин)-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба (Б.БолорЭрдэнэ)-нд даалгасугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 234 дүгээр тогтоол, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 381 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ

ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧ Э.САМДАН

ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ