A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 345

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.7, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.10-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2012 оны 71 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Шууд гэрээ байгуулан худалдан авах эм, дархлаажуулах бэлдмэл, цус, цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн жагсаалт"-д дор дурдсан агуулгатай 4, 5 дахь заалт нэмсүгэй:

"Дөрөв. Сүрьеэгийн эмчилгээний эм:

1. Бедакулин 2. Деламанид 3. Линезолид 4. Клофазимин 5. Пара-аминосалицилийн хүчил 6. Циклосерин 7. Этионамид 8. Протионамид 9. Амикацин 10. Стрептомицин 11. Пиразинамид 12. Этамбутол 13. Изониазид 14. Рифампицин 15. Рифабутин 16. Рифапентин 17. Рифампицин, Изониазид Пиразинамид, Этамбутол, (R, H, Z, E) эмийн хослол 18. Рифампицин, Изониазид Этамбутол, (R, H, E) эмийн хослол 19. Рифампицин, Изониазид (R,H) эмийн хослол 20. Изониазид Этамбутол, (H,E) эмийн хослол

Тав. Оношлуур:

1. Тэмбүү, ХДХВ-г илрүүлэх түргэвчилсэн оношлуур"

2. Энэ тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ