A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 313

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 5.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2020 оны 174 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавихыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Жагсаалт, дүрэм батлах тухай" Засгийн газрын 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 149 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.СУМЪЯАБАЗАР