Хэвлэх DOC Татаж авах

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 4467 дугаарт бүртгэв.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр                                                                                                                   Дугаар 29                                                                                                                                                              Улаанбаатар хот

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАГВАРЫГ БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дэх заалт болон Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1.4 дах заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.“Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”-ыг энэхүү тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 27 тоот тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”; 13 дугаар хавсралтаар баталсан “Баталгаажуулалтад хамруулах мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн ангилал хамрах хүрээ, мөрдөх стандартын жагсаалт”-ыг тус тус хүчингүй болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

 

 

ДАРГА      Г.ЧИНЗОРИГ