Хэвлэх DOC Татаж авах
БАЯНХОНГОР СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМАГ

БАЯНХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр                                                   Дугаар 11/10                                                                Номгон

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “е”, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан газрын үнэлгээний бүсийг тогтоосугай.

2.Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн бүсийн хил заагийг нэгдүгээр хавсралтаар, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын бүсийн хил заагийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Газрын бүсчлэлийг газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах болон газрын төлбөр ногдуулахад баримтлан ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Мөнхсоёл/-д даалгасугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ж.Бямбасүрэн/-д үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                         Б.СОРОНЗОНБААТАР