A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 344

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 94 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын "м/ Эрчим хүчний яам" гэсэн дэд заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"м/ Эрчим хүчний яам:

1. Бодлого, төлөвлөлтийн газар (сэргээгдэх эрчим хүчний хэлтэс, хөрөнгө оруулалтын хэлтэстэй);

2. Эрчим хүч, түлшний бодлогын хэрэгжилтийн газар (дулааны хэлтэс, цахилгааны хэлтэс, түлшний хангамжийн хэлтэстэй);

3. Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэс, санхүүгийн хэлтэстэй);

4. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар."

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ


Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН