Хэвлэх DOC Татаж авах
Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2019 оны 09 сарын 13 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 74

Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 361 дүгээр зүйлийн 361.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 3 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 23 дугаар тогтоол болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Н05/05 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудад тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгасугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/, тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т  тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолыг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР