

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 09 сарын 12 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ЭКСПОРТЫН ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
