A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 04

Улаанбаатар хот

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 13.00 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Ш.Цогтоо /илтгэгч/, Д.Солонго, Б.Буяндэлгэр, Ш.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Г.Галбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баялагцэнгэл оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч иргэн Г.Галбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт "Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална." гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалтад "хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;" гэж баг, хорооны Хурлын бүрэн эрхийг, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт "Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ." гэж сум, дүүргийн Хурлын онцгой бүрэн эрхийг тус тус заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно." гэж заасан байдаг бол дээрх хуулиудад хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд л захиргааны хэм хэмжээний акт гаргахаар заасан байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд тухайлан бие даан шийдвэрлэж болно гэснийг Захиргааны ерөнхий хуульд "тусгайлан эрх олгогдсон тохиолдолд" гэж зааснаар нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг хязгаарлаж Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.1 дэх заалтад "64.1 дэх хэсэгт Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хамаарахгүй." гэсэн заалт оруулж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү" гэсэн агуулга бүхий мэдээллийг ирүүлж;

"Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасны дагуу нутгийн өөрөө удирдах байгууллага захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн мэдээллийн санд Захиргааны ерөнхий хуулийн дагуу бүртгүүлэх нь зүйн хэрэг юм.

Улсын хэмжээнд хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгосон захиргааны байгууллага гаргах нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэрэгжиж байна. Гэтэл нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт заагаагүй байхад нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэхэд Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийн заалт нь хязгаарлалт болж байна. Жишээ нь хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тусгаагүй асуудлаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан гаргасан "Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам"-ыг Захиргааны ерөнхий хуулийн 64.1 дэх хэсэгт зааснаар хуулиар тусгайлан эрх олгоогүй тул хүчингүй болгохоор дүгнэсэн байна. Энэ нь Үндсэн хуулиар нутгийн өөрөө удирдах байгууллагад олгосон эрх хэмжээний асуудал юм.

Энэ журмыг бүртгэхгүй байгаа явдал нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын буруу биш. Захиргааны ерөнхий хуулийн дагуу ийнхүү бүртгэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Одоогоор Түргэн үйлчилгээний цэг байрлуулах асуудал нь зөвхөн нийслэл Улаанбаатар хотод тулгарч байгаа асуудал бөгөөд бусад суурин газарт тулгараагүй асуудал юм.

Хэм хэмжээний актыг улсын хэмжээнийх, эсвэл тухайн нутаг дэвсгэрийнх гэж ангилж авч үзээгүйгээс Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн нөхцөл байдлыг үүсгээд байна. Зөвхөн тухайн орон нутагт тохиолдох асуудлыг улсын хэмжээнд хэм хэмжээний акт тогтоох, тэр бүр улсын хэмжээнд хуульчлах боломжгүй байдаг тул Үндсэн хуульд энэ заалтыг оруулсан. Жишээ нь Зөвхөн Ховд аймгийн Булган суманд тохиолдох, тэд бие даан шийдвэрлэж болох асуудлыг хуулиар тусгайлан эрх олгоогүй гэх шалтгаанаар шийдвэрлэж чадахгүй байдалд хүрнэ.

Үүнээс гарах арга зам нь Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт нутгийн өөрөө удирдах байгууллага хамаарахгүй байх юм. Ингэснээр Захиргааны ерөнхий хуулийн дагуу хэм хэмжээний акт боловсруулах, хэлэлцэх, батлах, мөрдүүлэх ажиллагаа нь нэгдсэн нэг хяналт, бодлоготой, хэрэгжих нутаг дэвсгэр нь өөр өөр байх боломжтой.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн талаар шийдвэр гаргаж өгнө үү." гэсэн гомдлыг гаргасан байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа:

"1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "бүрэн эрхт", Хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "нэгдмэл улс"-ынх нь хувьд, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 7, 8, 12 дахь заалтад заасан Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх, Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлд заасан Засгийн газрын үндсэн бүрэн эрхийн дагуу хууль тогтоомжийн нэг тогтолцоо, Засгийн газрын нэг бодлоготой байлгахад чиглэсэн зохицуулалтын дагуу Захиргааны ерөнхий хуулийг Улсын Их Хурал 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлан гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино гэж хуулийн зорилгыг тодорхойлсон ба уг хуулиар захиргааны үйл ажиллагаа нийтлэг нэг зохицуулалтад орж, захиргааны хэргийн шүүх эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд баримтлах эрх зүйн үндэслэл буй болж, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд ерөнхий үйл ажиллагааг стандартчилан зохицуулах, хүний эрх, эрх чөлөө, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх боломжийг бий болгосон.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад захиргааны байгууллагыг тодорхойлсон бөгөөд нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, түүнчлэн Засгийн газрын байгууллагын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг, мөн хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр бусдыг захирамжилсан шийдвэр гаргаж, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага зэрэг нийтийн эрх зүйн субьект болох байгууллагыг хамруулан ойлгоно. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага бол нийтийн эрх зүйн харилцаанд оролцохдоо нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Ардчилсан ёс, ... хууль дээдлэх зарчим", Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "... засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ", Хорьдугаар зүйлд заасан "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална" гэсэн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэсэн заалтуудаас үзвэл хууль тогтоох эрх мэдлийг Улсын Их Хурал хэрэгжүүлэх ба Улсын Их Хурлаас хуульд тухайлан захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгосон тохиолдолд л захиргааны байгууллагаас энэхүү эрхийг хэрэгжүүлэх боломжтой. Захиргааны байгууллага нь өөрөө нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээдийн хувьд захиргааны хэм хэмжээний акт гаргахын тулд энэхүү эрхийг хуулиар шилжүүлэн авсан байх зайлшгүй шаардлагатай.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулах талаар тодорхойлж өгсөн байгаа нь "хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй" шийдвэр гаргах эрхтэй тухай бус харин ч хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах үүргийг хүлээсэн байна. Мөн зүйлийн 2 дахь хэсгийн хоёрдугаар өгүүлбэрт "Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно" гэж хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрээс гадуур байх эрх мэдлийг тусгайлан тодорхойлсон хэдий ч дээрх заалтаас үзвэл нутгийн өөрөө удирдах байгууллагад хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн шийдвэр гаргах эрх мэдэл олгогдоогүй байх бөгөөд энэ асуудлыг хянан шалгаж шийдэх эрх мэдэл нь Улсын Их Хуралд Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн зохих хэсгүүдээр олгогдсон байна.

Өөрөөр хэлбэл, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь нутаг дэвсгэрийнхээ дотоод асуудлыг шийдвэрлэх эрхтэй хэдий ч үүнийг хуулиар хязгаарлаж болох талаар Үндсэн хуулиар хуульчилсан байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлэгт нутгийн өөрөө удирдах байгууллага буюу Хурал, тэргүүлэгчид, Хурлын дарга, тэдгээрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудлуудыг нарийвчлан зааж өгсний зэрэгцээ эрх үүргээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэр нь Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрт харшлахгүй байх учиртайг мөн адил хуульчилсан.

Иймээс Захиргааны өрөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзэж байна." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах онолын дагуу зөвхөн хууль тогтоогч хууль тогтоох эрхтэй боловч уг эрх мэдлийн зарим хэсгийг шилжүүлсний үндсэн дээр эрх олгосон этгээд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт батлах боломжтой болдог. Энэ нь захиргааны эрх зүйд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд нийтлэг тогтсон ойлголт юм.

Эрх зүйн онолын үүднээс авч үзвэл хууль тогтоогчоос захиргааны байгууллагад хуулиар тусгайлан эрх олгосны үндсэн дээр батлан гаргасан хэм хэмжээний актууд хууль зүйн хүчин чадалтай байдаг. Иймд захиргааны хэм хэмжээний актын үндсэн гол онцлог нь түүнийг батлах эрхийг хуулиар тусгайлан олгосон байх явдал юм. Энэхүү онол, үзэл баримтлалын хүрээнд хууль тогтоогч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн зохицуулалтыг хуульчилсан байна.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болохоор заасан. Энэхүү заалт нь нутгийн өөрөө удирдах байгууллагад нутаг дэвсгэрийнхээ хэмжээний асуудлыг шийдвэрлэж, тухайн нутаг дэвсгэртээ үйлчлэх холбогдох шийдвэрийг гаргах эрх, боломжийг Үндсэн хуулийн хүрээнд олгосон зохицуулалт юм.

Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн зохицуулалт нь нутгийн өөрөө удирдах байгууллагын тодорхой бүрэн эрхийг тогтоосон Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг шууд зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Үндсэн хуулийн нутгийн өөрөө удирдах институтын талаарх үзэл баримтлалтай нь уялдуулан Захиргааны ерөнхий хуульд тусгайлсан зохицуулалтыг тодорхой тусгаагүй байгаа нь энэ зохицуулалтын талаар маргах нөхцөлийг бүрдүүлжээ.

3. Иргэн Г.Галбаяр нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд анх гаргасан мэдээлэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийн зохицуулалт Үндсэн хуулийг зөрчсөн талаар бус харин түүнийг боловсронгуй болгох асуудлаар шаардлагаа тодорхойлсон байх тул Үндсэн хуулийн цэцийн энэхүү хуралдаанаар уг асуудлаар дүгнэлт гаргах үндэслэлгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалтад "хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;", мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт "Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно." гэснийг зөрчөөгүй байна.

2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Н.ЧИНБАТ

ГИШҮҮН Ш.ЦОГТОО

Д.СОЛОНГО

Б.БУЯНДЭЛГЭР

Ш.СОЛОНГО

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр                                                                                                                               Дугаар 04                                                                                                                   Улаанбаатар хот                                              

М
онгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн

   нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн

   17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг

 Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг

зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

     Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

                                                                                                                          танхим 13.00 цаг.

 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Ш.Цогтоо /илтгэгч/, Д.Солонго, Б.Буяндэлгэр, Ш.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Г.Галбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баялагцэнгэл оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

            Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч иргэн Г.Галбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаж:

“Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална.” гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалтад  “хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;” гэж баг, хорооны Хурлын  бүрэн эрхийг, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ.” гэж сум, дүүргийн Хурлын онцгой бүрэн эрхийг тус тус заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна.

            Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.” гэж заасан байдаг бол дээрх хуулиудад хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд л захиргааны хэм хэмжээний акт гаргахаар заасан байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд тухайлан бие даан шийдвэрлэж болно гэснийг Захиргааны ерөнхий хуульд “тусгайлан эрх олгогдсон тохиолдолд” гэж зааснаар нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг хязгаарлаж Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна.

            Иймд Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.1 дэх заалтад “64.1 дэх хэсэгт Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хамаарахгүй.” гэсэн заалт оруулж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий мэдээллийг ирүүлж;

            “Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасны дагуу нутгийн өөрөө удирдах байгууллага захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн мэдээллийн санд Захиргааны ерөнхий хуулийн дагуу бүртгүүлэх нь зүйн хэрэг юм.

            Улсын хэмжээнд хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгосон захиргааны байгууллага гаргах нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэрэгжиж байна. Гэтэл нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт заагаагүй байхад нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэхэд Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийн заалт нь хязгаарлалт болж байна. Жишээ нь хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тусгаагүй асуудлаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан гаргасан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг Захиргааны ерөнхий хуулийн 64.1 дэх хэсэгт зааснаар хуулиар тусгайлан эрх олгоогүй тул хүчингүй болгохоор дүгнэсэн байна. Энэ нь Үндсэн хуулиар нутгийн өөрөө удирдах байгууллагад олгосон эрх хэмжээний асуудал юм.

            Энэ журмыг бүртгэхгүй байгаа явдал нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын буруу биш. Захиргааны ерөнхий хуулийн дагуу ийнхүү бүртгэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Одоогоор Түргэн үйлчилгээний цэг байрлуулах асуудал нь зөвхөн нийслэл Улаанбаатар хотод тулгарч байгаа асуудал бөгөөд бусад суурин газарт тулгараагүй асуудал юм.

            Хэм хэмжээний актыг улсын хэмжээнийх, эсвэл тухайн нутаг дэвсгэрийнх гэж ангилж авч үзээгүйгээс Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн нөхцөл байдлыг үүсгээд байна. Зөвхөн тухайн орон нутагт тохиолдох асуудлыг улсын хэмжээнд хэм хэмжээний акт тогтоох, тэр бүр улсын хэмжээнд хуульчлах боломжгүй байдаг тул Үндсэн хуульд энэ заалтыг оруулсан. Жишээ нь Зөвхөн Ховд аймгийн Булган суманд тохиолдох, тэд бие даан шийдвэрлэж болох асуудлыг хуулиар тусгайлан эрх олгоогүй гэх шалтгаанаар шийдвэрлэж чадахгүй байдалд хүрнэ.

            Үүнээс гарах арга зам нь Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт нутгийн өөрөө удирдах байгууллага хамаарахгүй байх юм. Ингэснээр Захиргааны ерөнхий хуулийн дагуу хэм хэмжээний акт боловсруулах, хэлэлцэх, батлах, мөрдүүлэх ажиллагаа нь нэгдсэн нэг хяналт, бодлоготой, хэрэгжих нутаг дэвсгэр нь өөр өөр байх боломжтой.

            Иймд Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн талаар шийдвэр гаргаж өгнө үү.” гэсэн гомдлыг гаргасан байна.

            Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            “1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүрэн эрхт”, Хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нэгдмэл улс”-ынх нь хувьд, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 7, 8, 12 дахь заалтад заасан Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх, Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлд заасан Засгийн газрын үндсэн бүрэн эрхийн дагуу хууль тогтоомжийн нэг тогтолцоо, Засгийн газрын нэг бодлоготой байлгахад чиглэсэн зохицуулалтын дагуу Захиргааны ерөнхий хуулийг Улсын Их Хурал 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлан гаргасан.

            Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино гэж хуулийн зорилгыг тодорхойлсон ба уг хуулиар захиргааны үйл ажиллагаа нийтлэг нэг зохицуулалтад орж, захиргааны хэргийн шүүх эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд баримтлах эрх зүйн үндэслэл буй болж, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд ерөнхий үйл ажиллагааг стандартчилан зохицуулах, хүний эрх, эрх чөлөө, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх боломжийг бий болгосон.

            Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад захиргааны байгууллагыг тодорхойлсон бөгөөд нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, түүнчлэн Засгийн газрын байгууллагын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг, мөн хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр бусдыг захирамжилсан шийдвэр гаргаж, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага зэрэг нийтийн эрх зүйн субьект болох байгууллагыг хамруулан ойлгоно. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага бол нийтийн эрх зүйн харилцаанд оролцохдоо нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

            Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх зарчим”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Хорьдугаар зүйлд заасан “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэсэн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэсэн заалтуудаас үзвэл хууль тогтоох эрх мэдлийг Улсын Их Хурал хэрэгжүүлэх ба Улсын Их Хурлаас хуульд тухайлан захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгосон тохиолдолд л захиргааны байгууллагаас энэхүү эрхийг хэрэгжүүлэх боломжтой. Захиргааны байгууллага нь өөрөө нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээдийн хувьд захиргааны хэм хэмжээний акт гаргахын тулд энэхүү эрхийг хуулиар шилжүүлэн авсан байх зайлшгүй шаардлагатай.

            2. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулах талаар тодорхойлж өгсөн байгаа нь “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй” шийдвэр гаргах эрхтэй тухай бус харин ч хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах үүргийг хүлээсэн байна. Мөн зүйлийн 2 дахь хэсгийн хоёрдугаар өгүүлбэрт “Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” гэж хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрээс гадуур байх эрх мэдлийг тусгайлан тодорхойлсон хэдий ч дээрх заалтаас үзвэл нутгийн өөрөө удирдах байгууллагад хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн шийдвэр гаргах эрх мэдэл олгогдоогүй байх бөгөөд энэ асуудлыг хянан шалгаж шийдэх эрх мэдэл нь Улсын Их Хуралд Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн зохих хэсгүүдээр олгогдсон байна.

            Өөрөөр хэлбэл, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь нутаг дэвсгэрийнхээ дотоод асуудлыг шийдвэрлэх эрхтэй хэдий ч үүнийг хуулиар хязгаарлаж болох талаар Үндсэн хуулиар хуульчилсан байна.

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлэгт нутгийн өөрөө удирдах байгууллага буюу Хурал, тэргүүлэгчид, Хурлын дарга, тэдгээрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудлуудыг нарийвчлан зааж өгсний зэрэгцээ эрх үүргээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэр нь Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрт харшлахгүй байх учиртайг мөн адил хуульчилсан.

            Иймээс Захиргааны өрөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ.

            ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах онолын дагуу зөвхөн хууль тогтоогч хууль тогтоох эрхтэй боловч уг эрх мэдлийн зарим хэсгийг шилжүүлсний үндсэн дээр эрх олгосон этгээд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт батлах боломжтой болдог. Энэ нь захиргааны эрх зүйд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд нийтлэг тогтсон ойлголт юм.

Эрх зүйн онолын үүднээс авч үзвэл хууль тогтоогчоос захиргааны байгууллагад хуулиар тусгайлан эрх олгосны үндсэн дээр батлан гаргасан хэм хэмжээний актууд хууль зүйн хүчин чадалтай байдаг. Иймд захиргааны хэм хэмжээний актын үндсэн гол онцлог нь түүнийг батлах эрхийг хуулиар тусгайлан олгосон байх явдал юм. Энэхүү онол, үзэл баримтлалын хүрээнд хууль тогтоогч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн зохицуулалтыг хуульчилсан байна.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болохоор заасан. Энэхүү заалт нь нутгийн өөрөө удирдах байгууллагад нутаг дэвсгэрийнхээ хэмжээний асуудлыг шийдвэрлэж, тухайн нутаг дэвсгэртээ үйлчлэх холбогдох шийдвэрийг гаргах эрх, боломжийг Үндсэн хуулийн хүрээнд олгосон зохицуулалт юм.

Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн зохицуулалт нь нутгийн өөрөө удирдах байгууллагын тодорхой бүрэн эрхийг тогтоосон Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг шууд зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Үндсэн хуулийн нутгийн өөрөө удирдах институтын талаарх үзэл баримтлалтай нь уялдуулан Захиргааны ерөнхий хуульд тусгайлсан зохицуулалтыг тодорхой тусгаагүй байгаа нь энэ зохицуулалтын талаар маргах нөхцөлийг бүрдүүлжээ.

3. Иргэн Г.Галбаяр нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд анх гаргасан мэдээлэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийн зохицуулалт Үндсэн хуулийг зөрчсөн талаар бус харин түүнийг боловсронгуй болгох асуудлаар шаардлагаа тодорхойлсон байх тул Үндсэн хуулийн цэцийн энэхүү хуралдаанаар уг асуудлаар дүгнэлт гаргах үндэслэлгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалтад “хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.” гэснийг зөрчөөгүй байна.