A

A

A

Бүлэг: 1979

/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/40 тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2008 оны 676-д/

2010 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 330

Дугаар 330

“Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2010 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Гаалийн тухай хуулийн 79.7 дахь хэсэг, "Монгол Улсын Их Хурлын тухай" хуулийн 43.1, 43.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 676 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ын 2.4-т заасан горимын кодын жагсаалтаас 3, 4, 5, 6 дугаар мөр, 3.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэ тушаалын 1-д заасан журмын 5.1 дэх заалтаас 514, 517 гэснийг тус тус хассугай.

3.Журмын 4.2, 4.3 дахь заалтын "...Санхүү эдийн засгийн газарт..." гэснийг "...Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн асуудал хариуцсан нэгжид..." гэж өөрчилсүгэй.

4.Гаалийн бүрдүүлэлтийн.горимын кодод орсон өөрчлөлтийг САIS програмд 2010 оны 7 дутаар сарын 1-ний дотор оруулахыг Мэдээллийн технологийн төв /Д.Баатарбал/-д даалгасугай.

5. Энэ тушаалыг 2010 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ