A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ

БОР-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 08

Бор-Өндөр

ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Бор-Өндөр сумын Засаг даргын оруулсан саналыг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг.Бор-Өндөр сумын хэмжээнд мөрдөгдөх хог хаягдал цэвэрлэх үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар тогтоосугай.

Хоёр.Хог хаягдлын тухай хууль болон энэхүү тогтоолыг орон нутгийн хэмжээнд сурталчлан таниулж ажиллахыг Засаг даргын Тамгын газар болон Бор-Өндөр хот тохижилт орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын дарга нарт үүрэг болгосугай.

Гурав.Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж үйлчилгээний хураамжийн татан төвлөрүүлэлтийн тухай улирал бүр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга П.Чинбатад даалгасугай.

Дөрөв.Энэхүү тогтоол гарсантай холбоогдуулан Бор-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.УГТАХБАЯР