A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 363

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Чингис хааны музей байгуулах тухай" Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 280 дугаар тогтоолын нэр, 1 дүгээр заалтын "Чингис хааны музей" гэснийг "Чингис хаан" музей гэж, 2, 3 дугаар заалт болон 2.1, 2.3 дахь дэд заалтын "Чингис хааны музейн" гэснийг "Чингис хаан" музейн гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ