Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 280 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 363

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

“Чингис хааны музей байгуулах тухай” Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 280 дугаар тогтоолын нэр, 1 дүгээр заалтын “Чингис хааны музей” гэснийг “Чингис хаан” музей гэж, 2, 3 дугаар заалт болон 2.1, 2.3 дахь дэд заалтын “Чингис хааны музейн” гэснийг “Чингис хаан” музейн гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                 У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын сайд                                                              Ё.БААТАРБИЛЭГ