A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 361

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 184 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Улаанбаатар-Дархан чиглэлийн 202.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2020 оны 231 дүгээр тогтоол, Засгийн газрын 2021 оны 130 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 176, 273, 336 дугаар тогтоолоор тус тус нэмэлт орсон.)

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгох тухай" Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 184 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт, "Тогтоолын хавсралт шинэчлэх тухай" Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 314 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.СУМЪЯАБАЗАР