A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ- Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ-ын эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО НИЙСЛЭЛИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 20

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 231 дүгээр тогтоолоор баталсан " Цахилгаан, дулааны үнэ тарифыг тогтоох аргачлал", Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ-ын эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Батлагдсан тарифыг үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, орон сууцны айл өрх Захиргааны хэм хэмжээний Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд"-д нийтэлсний дараа, төсөвт байгууллага 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Нийслэлийн зохицуулах зөвлөлийн "Үнэ тарифт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 11 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ /Г.Баттулга/-т, зохицуулах зөвлөлийн гишүүн Б.Лхагвадуламд тус тус үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн Б.Лхагвадуламд даалгасугай.

ДАРГА Т.ГАНТӨМӨР

ГИШҮҮН Б.ЛХАГВАДУЛАМ

ГИШҮҮН М.ЭНХЖАРГАЛ

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО НИЙСЛЭЛИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 07

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 231 дүгээр тогтоолоор баталсан "Цахилгаан, дулааны үнэ тарифыг тогтоох аргачлал"-ыг тус тус үндэслэн Нийслэлийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар" ОНӨААТҮГ-ын эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.

2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Нийслэлийн зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2019 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг "Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар" ОНӨААТҮГ (Г.Баттулга)-д, Нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Ц.Бугасүрэн)-д тус тус үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Ц.Бугасүрэн)-д даалгасугай.

ДАРГА Д.ГАНБОЛД

ГИШҮҮН Ц.БУГАСҮРЭН

ГИШҮҮН М.ЭНХЖАРГАЛ