A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ-Нийслэлийн Налайх дүүргийн Чандмань налайх ОНӨААТҮГ-ын эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО НИЙСЛЭЛИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 22

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 231 дүгээр тогтоолоор баталсан "Цахилгаан, дулааны үнэ тарифыг тогтоох аргачлал", Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Налайх дүүргийн Чандмань налайх ОНӨААТҮГ-ын эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Батлагдсан тарифыг үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, орон сууцны айл өрх Захиргааны хэм хэмжээний Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд"-д нийтэлсний дараа, төсөвт байгууллага 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Нийслэлийн зохицуулах зөвлөлийн "Үнэ тарифт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2012 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Чандмань налайх ОНӨААТҮГ /Г.Чулуунбат/-т, зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн Б.Лхагвадуламд тус тус үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн Б.Лхагвадуламд даалгасугай.

ДАРГА Т.ГАНТӨМӨР

ГИШҮҮН Б.ЛХАГВАДУЛАМ

ГИШҮҮН М.ЭНХЖАРГАЛ