Хэвлэх DOC Татаж авах
Ерөнхийлөгчийн хоригийн тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2019 оны 10 сарын 04 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 77

 Ерөнхийлөгчийн хоригийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

           1.Улсын Их Хурал 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр баталсан Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсугай.

2.Энэ тогтоолыг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. 


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР