A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМАГ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 09

Мөрөн

ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4 дэх заалт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалт, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн талбайн хэмжээг нэгдүгээр хавсралтаар, хилийн цэсийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалт, эрүүл ахуйн бүсийг тогтоосонтой холбогдуулан давхацлын зөрчлийг арилгах төлөвлөгөө боловсруулж, үе шаттай хэрэгжүүлэх, хамгаалалтын бүсийн дэглэмийг сумдад мөрдүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга (Л.Ганболд), сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, экологийн хороонд үүрэг болгосугай.

ДАРГА Л. ТӨМӨРБААТАР