A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 352

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг 2020 онд тэмдэглэсүгэй.

2. Ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Н.Цэрэнбатад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР