A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 81

Төрийн ордон,Улаанбаатар хот

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Батсүхийн Наранхүүг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Бөхчулууны Пүрэвдоржийг Өргөдлийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Улсын Их Хурлын гишүүн Батсүхийн Наранхүүг Өргөдлийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Бөхчулууны Пүрэвдоржийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

3.Энэ тогтоолыг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР