Хэвлэх DOC Татаж авах
Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх  журмыг хүчингүй болгох тухай

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД,

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧИЙН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ

2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр                                Улаанбаатар хот

Дугаар А/535,А/987 

Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх

журмыг хүчингүй болгох тухай

    Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААН, ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг шинэчлэн баталсантай холбогдуулан “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам” батлах тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2014 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн А-263/А-616 дугаар хамтарсан тушаал, захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

               БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ

               ЖУУЛЧЛАЛЫН САЙД

            

  Н.ЦЭРЭНБАТ

            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

           БӨГӨӨД УЛААНБААТАР

          ХОТЫН ЗАХИРАГЧ

  С.АМАРСАЙХАН