Хэвлэх DOC Татаж авах
ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр                                                                                                    Дугаар А/291                                                                                                                                                                     Улиастай

   

ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Аймгийн иргэд, аж ахуйн нэгжийн санал, хэлэлцүүлгийн дүнг харгалзан  согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжүүдэд дараах цагийн хуваарийг мөрдөж ажиллахыг даалгасугай.

1.1. Аймгийн төв болон сумдад согтууруулах ундаа худалддаг бүх төрлийн хүнсний дэлгүүр  08:00-23:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулах;

1.2. Аймгийн төвд  согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй баар, кафе, зоогийн газрын цагийн хязгаарыг 09:00-00:00 цагийн хооронд,  сумдад согтууруулах ундаагаар үйлчилж буй зоогийн газар, кафе, баар зэрэг үйлчилгээний газрууд 09:00-23:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулах;

2. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хууль тогтоомжийн дагуу байнгын хяналт тавьж  ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар /А.Даваадорж/, Цагдаагийн газар /С.Цэрэнсамбуу/, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/286 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                   Д.БАТСАЙХАН