A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ

ДАВСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар А/15

Зүүнхөвөө

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1.3, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ээлжит 6 дугаар хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Сумын газар нутгийн байршил, нийгэм эдийн засгийн онцлогийг харгалзан газрын үнэлгээний бүсийг 1-р хавсралтаар, хот, тосгон, бусад суурин газарт иргэн аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж байгаа газрын төлбөрийн хувь хэмжээг 2-р хавсралтаар, хөдөө аж ахуйн газрын төлбөрийн хувь хэмжээг 3-р хавсралтаар, зам, шугам сүлжээний газрын төлбөрийг 4-р хавсралтаар тус тус баталсугай.

2. Сумын газрын төлбөрийн хувь хэмжээ, шинээр өөрчлөгдсөнтэй холбогдуулан газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад энэхүү тогтоолын хэрэгжилтийг сурталчлан таниулах ажлыг 2018 онд багтаан зохион байгуулахын зэрэгцээ иргэн, ААН, байгууллагатай газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Ч.Тогтохбаяр/-т даалгасугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2010 оны 2-р сарын 19-ний өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Б.Ичинхорлоо/-д үүрэг болгосугай.

ДАРГА Ц.ШИРБАЗАР

УВС АЙМАГ ДАВСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 9/02

Зүүнхөвөө

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-ийг үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10-р сарын 17-ны өдрийн А/15 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

2.Энэ тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 7/07 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар баталсан сумын газрын төлбөрийн бүсчлэл, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг мөрдөж ажилласугай.

ДАРГА Ц.АМАРТҮВШИН