Хэвлэх DOC Татаж авах
БАЯНЛИГ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМАГ

БАЯНЛИГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр                                                                                                               Дугаар 12/01                                                                                                                                                 Хатансуудал

 

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, 20 дугаар зүйлийн 20.1.7, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 12 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт оршин сууж буй айл өрх, аж ахуйн нэгж, үйлдвэр үйлчилгээний газрууд, албан байгууллагуудаас гарч байгаа ахуйн болон хуурай хог хаягдлын төлбөр хураамжийн хувь, хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлыг ачиж тээвэрлэх жолоочтой гэрээ байгуулан, график гарган цаг хугацаанд нь ачуулах, тэдний нийгмийн болон хөдөлмөр хамгаалал, цалин урамшууллыг шийдвэрлэж ажиллахыг сумын Засаг дарга /А.Бадмаадорж/-д даалгасугай.

3.Батлагдсан тарифыг мөрдүүлэн хэрэгжүүлж төлбөр, хураамжийг бүрэн төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга /А.Бадмаадорж/, татварын байцаагч /Ш.Жаргалмаа/ нарт үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Б.Эрдмаа/-д даалгасугай.

 

ДАРГА                          Б.ТҮВШИНЗАЯА