A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ

МАНЛАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Дугаар 08/03 Үйзэн

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Манлай сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын хэтийн хөгжлийг харгалзан Хөдөө аж ахуйн үнэлгээний тойрог, газрын төлбөр, үнэлгээний бүсчлэлийн зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утга, 1м.кв газрын жилийн төлбөрийн хэмжээг газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын код, газар ашиглалтын зориулалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Газрын үнэлгээ, бүсчлэл, төлбөрийн талаар гарсан тогтоол, шийдвэр, журмыг олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Г.Буянхүү/-д даалгасугай.

3.Энэхүү шийдвэр гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 07/09 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА О.БАТ-ЭРДЭНЭ

ӨМНӨГОВЬ АЙМАГ МАНЛАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 7/02

Үйзэн

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 4/6 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 08/03 дугаар тогтоолоор батлагдсан "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Б.Адъяабаатар)-д үүрэг болгосугай.

ДАРГА Д.СОНИНБААТАР