Хэвлэх DOC Татаж авах
ТӨГРӨГ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

ТӨГРӨГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр                                                                                                               Дугаар IX/02                                                                                                                                                     Хоолт

 

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д” дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлж, татварын орлогод төвлөрүүлэн хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг хагас, бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж байхыг сумын Засаг дарга /Б.Батбаяр/, Татварын байцаагч /С.Отгонлхагва/ нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны “Төлбөр хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох журам батлах тухай” 08/04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                                         Б.БАЯРСАЙХАН