A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4491 дүгээрт бүртгэв.

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 05

Улаанбаатар хот

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШАЛГУУР, ШААРДЛАГА ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.6 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 281 дүгээр тогтоолоор баталсан "Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм"-ийн 3.1.5 дахь заалт, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2016 оны 001 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны захирал /Ж.Ариунболд/-д үүрэг болгосугай.

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ё.БААТАРБИЛЭГ