A

A

A

Бүлэг: 1979

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ТАЙЛАНГИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар А/164

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.6.2, 46 дугаар зүйлийн 46.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10, 47.11 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 342 дугаар тогтоолоор батлагдсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-ыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт /ТТ-15/-ыг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2.Шинээр батлагдсан тайлангийн маягтын дагуу тайлан, мэдээг 2019 оны 3 дугаар улирлаас эхлэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан этгээдээс хүлээн авч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тооцоо хийхийг Улсын төсвийн орлого, хяналтын газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 625 дугаар тушаал, 2017 оны А/74 дугаар тушаалын 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай.

4.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Татвар төлөгчтэй харилцах газар /Д.Цогзолмаа/, тайлангийн маягт, мэдээг цахим тайлангийн системд нэвтрүүлэхийг Мэдээллийн технологи, статистикийн төв /Х.Батбаяр/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Л.Нэргүй/-т тус тус үүрэг болгосугай.

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ БӨГӨӨД ДЭД ДАРГА Б.ЗАЯАБАЛ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А/134

Улаанбаатар хот

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан"-гийн маягт /ТТ-15/-ыг 1 дүгээр, "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хавсралт мэдээ"-г 2 дугаар, "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягтыг нөхөх заавар"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягт, хавсралт мэдээний загварыг Татварын удирдлагын нэгдсэн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/, Мэдээллийн технологийн төв /М.Чойжилсүрэн/-д даалгасугай.

3.Батлагдсан маягтын дагуу тайланг хүлээн авч, татварын тооцоо хийхийг Том татвар төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2019 оны A/164, 2020 оны А/24 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ЗАЯАБАЛ