Хэвлэх DOC Татаж авах
ТАЙЛАНГИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт /ТТ-15/

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр                                              Дугаар А/164                                           Улаанбаатар хот

ТАЙЛАНГИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.6.2, 46 дугаар зүйлийн 46.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10, 47.11 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 342 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягт /ТТ-15/-ыг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2.Шинээр батлагдсан тайлангийн маягтын дагуу тайлан, мэдээг 2019 оны 3 дугаар улирлаас эхлэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан этгээдээс хүлээн авч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тооцоо хийхийг Улсын төсвийн орлого, хяналтын газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 625 дугаар тушаал, 2017 оны А/74 дугаар тушаалын 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай.

4.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Татвар төлөгчтэй харилцах газар /Д.Цогзолмаа/, тайлангийн маягт, мэдээг цахим тайлангийн системд нэвтрүүлэхийг Мэдээллийн технологи, статистикийн төв /Х.Батбаяр/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Л.Нэргүй/-т тус тус үүрэг болгосугай.

 

                            ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                            ГҮЙЦЭТГЭГЧ БӨГӨӨД ДЭД ДАРГА                                         Б.ЗАЯАБАЛ