A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ

ӨМНӨГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр

Дугаар 7/04

Намир

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18-р зүйлийн 18.1.2-ын "д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.3 дахь заалт, 7-р зүйлийн 7.1.3 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

Нэг. Хот тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж ашиглаж байгаа газрын төлбөрийн хувь хэмжээг 1-р хавсралтаар, Зам шугам сүлжээний газрын төлбөрийн хувь хэмжээг 2-р хавсралтаар, Хөдөө аж ахуйн газрын төлбөрийн хувь хэмжээг 3- р хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Сумын ИТХ-ын 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04/04 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай .

Гурав. Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчилсэн тогтоолыг дагаж мөрдөх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Р.Төмөрчөдөр/-т даалгасугай. Дөрөв . Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Д.Цэгмэд/-д үүрэг болгосугай.

ДАРГА Б.ЦЭРЭНПИЛ

УВС АЙМАГ ӨМНӨГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 8/03

Намир

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 7/07 дугаартай тогтоолыг үндэслэн ТОГТООХ нь:

Нэг.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 7/04 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ДАВААСҮРЭН