A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 377

Улаанбаатар хот

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦОЛ БАТЛАХ ТУХАЙ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3, Засгийн газрын 2014 оны 222 дугаар тогтоолоор баталсан "Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам"-ын 1.3.2, 1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60.0 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

2. "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Мянганы замын хэвтээ тэнхлэгт хамаарах улсын чанартай А0503 дугаартай замын хэсэг болох Өмнөд Буйрын 21 дүгээр талбайгаас Тосон-Уул-Баянхошуу боомт чиглэлийн 58.5 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.

3. Энэ тогтоолын хавсралтаар баталсан солбицол бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг тухайн чиглэлийн зам, замын байгууламжийн барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд олгохыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Авто зам, замын байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт даалгасугай.

5. Авто замын барилгын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт, нормын дагуу нөхөн сэргээж харьяа орон нутагт хүлээлгэн өгөхийг зам, замын байгууламжийн барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд үүрэг болгосугай.

6. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.СУМЪЯАБАЗАР