Хэвлэх DOC Татаж авах
Хүчингүй болсонд тооцох тухай /ТЕГ-ын 2001-67, 2001-235, 2010-322-г/

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

 

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр                                             Дугаар А/184                               Улаанбаатар хот

 

Хүчингүй болсонд тооцох тухай

          Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Татварын ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.6.2, 271.6.4, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

         1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 03 сарын 21-ний өдрийн 1-1/1352 дугаар албан бичгийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3.“тэмдэглэх хэсэгт үндэслэл болгож байгаа хуулийн заалтыг заасан байх, мөн хуулийн 64.1.3ахиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална.” гэж заасан нөхцлийг хангахгүй болсон Татварын ерөнхий газрын даргын “Маягт батлах тухай” 2001 оны 67 дугаар тушаал, “Тайлангийн маягт заавар батлах тухай” 2001 оны 235 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

          2.Татварын   ерөнхий газрын даргын “Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал батлах тухай” 2010 оны 322 дугаар тушаалыг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоол хүчин төгөлдөр мөрдөж эхлэсэн өдрөөс буюу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

         3.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хүчингүй болсонд тооцсон тушаалуудыг хасуулах хөдөлгөөн хийлгэхийг Хуулийн хэрэгжилтийг хангах газар /Д.Мөнхтуул/-т үүрэг болгосугай.

          4.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Л.Нэргүй/-т үүрэг болгосугай.

 

 

                                                                 ДАРГА                                   Б.ЗАЯАБАЛ