Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх/

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр                                    
Улаанбаатар хот

 Дугаар А/205       

                                                                                                                

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журмыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Энэ журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Геологи, Уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Мөнхтөр/, Ашигт малтмал, газрын тосны газар /Х.Хэрлэн/-т тус тус даалгасугай.

Гурав. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Г.Ганхүү/-т даалгасугай.

                                                    САЙД                                     Д.СУМЪЯАБАЗАР