A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам/
Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 8/6

Даланзадгад

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.4, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтыг тус тус үндэслэн aймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1."Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журамд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Н.Наранбаатар/-д даалгасугай.

3.Журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг тус аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Х.СУГИР

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 10/19

Даланзадгад

ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.15 дахь заалт, 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10.3 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдаж, тавьсан зорилтдоо хүрч, "бүрэн хэрэгжсэн" нэр бүхий тогтоолуудыг хэрэгжилт тооцох хяналтаас нэгдүгээр хавсралтаар хассугай.

2.Холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт орж, цаашид хэрэгжих боломжгүй болсон, цаг хугацааны хувьд ач холбогдлоо алдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018-2022 онд баталсан нэр бүхий тогтоолуудыг хоёрдугаар хавсралтаар хүчингүй болсонд тооцсугай.

3.Хяналтад үлдсэн, хэрэгжилт удаашралтай тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга (Р.Сэддорж), аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Л.Батчулуун) нарт тус тус үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Б.БАДРАА