A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ

БАЯНДАЛАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

Дугаар 7/2

2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр

Далай

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2. "д" заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Баяндалай сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил заагийн зургийг нэгдүгээр, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Л.Батбаатар/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан 2018 оны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн ээлжит тавдугаар хуралдааны 6/5 тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Л.БУРМАА

ӨМНӨГОВЬ АЙМАГ БАЯНДАЛАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 12/1

Баяндалай сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 4/6 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1."Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн 7/2 дугаар тогтоолыг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хүчингүйд тооцсугай.

2.Уг тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулахаар холбогдох материалыг "Хууль зүй, дотоод хэргийн яам"-нд хүргүүлж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч (Д.Мөнхцэцэг)-д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Ж.ТОГОСМАА