A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ

ХҮРМЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр                                          Дугаар 8/3                                                  Угалзан

   

ХҮРМЭН СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн “д”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Хүрмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус  наймдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хүрмэн сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийн харгалзан худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэлийн зориулалтын “Газрын үнэлгээ, төлбөрийн бүсчлэл тус бүрээр тогтоосон газрын төлбөрийн хувь хэмжээ”-г нэгдүгээр хавсралтаар, “Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн зураг, хил зааг”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх газрын төлбөр ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Ганболд/, Татварын улсын байцаагч /Л.Билэгдэмбэрэл/, Газрын даамал /Б.Мөнхтуяа/ нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 7/10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ХУРЛЫН ДАРГА                                   С.ЭРДЭНЭБАЯР