A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ

БӨХМӨРӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 8/01

Байшинт

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1.3, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Бөхмөрөн сумын газар нутгийн Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийн хувь, хэмжээг 1-р хавсралтаар, Хөдөө аж ахуйн газрын төлбөрийн хувь хэмжээг 2-р хавсралтаар тус тус баталсугай.

2. Бөхмөрөн суманд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулж ажиллахыг Сумын Засаг дарга /Т.Төртогтох/-д даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Н.Баттулга/-д үүрэг болгосугай.

4. Энэхүү тогтоол баталагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9-р сарын 29-ний өдрийн А/13 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Г.БАЯРСАЙХАН

УВС АЙМАГ БӨХМӨРӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 08/01

Байшинт

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 7/07 дугаар тогтоолоор Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу баталсан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 8/01 дүгээр тогтоолоор баталсан "Газрын үнэлгээ, газрын төлбөрийн хувь, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" шийдвэрийг хүчингүй болсонд тооцсугай

2.Хүчингүй болгосон тогтоолыг Хууль зүйн яаманд хүргүүлж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Д.Лхамхүү), Газрын даамал (С.Энхбат) нарт тус тус даалгасугай.

ДАРГА Л.ГАНТӨМӨР