- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТУШААЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ГЕГ-ын даргын 2013 оны 9 сарын 26-ны өдрийн А/199-р тушаалаар хүчингүй болсон/
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ ТУШААЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 673 дугаарт/ ГЕГ-ын даргын 2013 оны 9 сарын 26-ны өдрийн А/199-р тушаалаар хүчингүй болсон
2011 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот
Дугаар 293
Дугаар 293
Гаалийн тухай хуулийн 26.2 дахь хэсэг, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2011 оны 04 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны шйидвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь: |
1. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 673 дугаар тушаалын 1-ийг “Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамж болон гаалийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-г 1 дүгээр, “Гаалийн төв болон салбар лабораторийн шинжилгээний хураамжийн хэмжээ”-г 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.” гэж өөрчлөн найруулсугай. |
2. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 673 дугаар тушаалын хавсралтад дараахь нэмэлт оруулсугай: |
а/ “хавсралт” гэсний өмнө “1 дүгээр” гэж, |
б/ Энэ тушаалын хавсралтыг “Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 673 дугаар тушаалын 2 дугаар хавсралт” гэж тус тус нэмсүгэй. |
3. Энэ тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг дэд дарга А.Муратад даалгасугай. |
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2007 оны 791 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. |
ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ
Текст томруулах
A
A
A
Сонсох:
Таны санал хүсэлт