A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 92

Улаанбаартар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2 дахь, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сумын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр хавсралтаар, бохир усны үйлчилгээний суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Цант орхон" ХХК-ийн захирал /Д.Бат-Эрдэнэ/ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-т /Д.Жигжиднямаа/ үүрэг болгосугай.

3.Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Цант орхон" ХХК, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "УБТЗ"-т үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн 100 тоот тогтоолыг дээр дурдсан хугацаанаас эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичиг, Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Б.АМАРСАНАА

Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 33

Улаанбаатар хот

"Цант-Орхон" ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф тухай

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Цант-Орхон" ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.

Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Цант-Орхон" ОНӨААТҮГ /Д.Бат-Эрдэнэ/-т даалгасугай.

Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2019 оны 92 дугаар тогтоол, 93 дугаар тогтоол, 2021 оны 33 дугаар тогтоолыг дээр дурдсан мөрдөж эхлэх хугацаанаас эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл үйлчилгээний зардалд хяналт тавьж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Цант-Орхон" ОНӨААТҮГ /Д.Бат-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.

Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /С.Нямдаваа/-т даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Л.БОЛД

       Ж.ДАВААЦЭРЭН

       Ч.ЭРДЭНЭЧИМЭГ