A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А/226

Улаанбаатар хот

Засгийн Газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.8 дахь хэсэг, 256 дугаар зүйлийн 256.7 дахь хэсэг, 2711дүгээр зүйлийн 2711.1.1 дэх заалт, 2711.1.2 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лаборатори /С. Цэрэнчимэд/-д үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн "Журам батлах тухай" 683 дугаар тушаал, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн "Бүрдүүлэлт хийх тухай" А/201 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосугай.

ДАРГА Б.АСРАЛТ

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар А/315

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.8, 256 дугаар зүйлийн 256.7, 2691 дүгээр зүйлийн 2691.1.11, 2711 дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.2 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 02/06 тоот шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лаборатори (С.Цэрэнчимэд)-д үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны "Журам батлах тухай" А/226, 2022 оны "Журамд өөрчлөлт оруулах тухай" А/345 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосугай.

ДАРГА Р.ОТГОНЖАРГАЛ