- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- АВТОМАТ КЛИРИНГ ХАУС СИСТЕМИЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ - Монгол банкны ерөнхийлөгчийн 2021 оны А-128 дугаар тушаалаар хүчингүй болсон.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар А-262
Улаанбаатар хот
АВТОМАТ КЛИРИНГ ХАУС СИСТЕМИЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн 6.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1."Автомат клиринг хаус системийн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай. 2.Батлагдсан дүрмийг мөрдөж ажиллахыг Төлбөр тооцооны газар (Э.Анар), Автомат клиринг хаус системийн оролцогч нарт тус тус даалгасугай.
3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төлбөр тооцооны газар (Э.Анар), Дотоод аудитын газар (Т.Амарсайхан)-т тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А-218 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН
Текст томруулах
A
A
A