A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар А-262

Улаанбаатар хот

АВТОМАТ КЛИРИНГ ХАУС СИСТЕМИЙН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн 6.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1."Автомат клиринг хаус системийн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай. 2.Батлагдсан дүрмийг мөрдөж ажиллахыг Төлбөр тооцооны газар (Э.Анар), Автомат клиринг хаус системийн оролцогч нарт тус тус даалгасугай.

3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төлбөр тооцооны газар (Э.Анар), Дотоод аудитын газар (Т.Амарсайхан)-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А-218 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН