A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ

ЗҮҮНХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 5/10

Жаргалант

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.3, Засгийн газрын 2018 оны 182 тоот тогтоолыг үндэслэн ТОГТООХ нь:

1. Сумын газар нутгийн инженерийн хангамж, байршил, нийгэм эдийн засгийн онцлогийг харгалзан газрын үнэлгээний бүсийг 1-р хавсралтаар, хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж ашиглаж байгаа газрын төлбөрийн хувь, хэмжээг 2-р хавсралтаар, хөдөө аж ахуйн газрын төлбөрийн хувь, хэмжээг 3-р хавсралтаар,тус тус баталсугай.

2. Сумын газрын төлбөрийн хувь, хэмжээ өөрчилсөнтэй холбогдуулан газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгж, байгууллагад батлагдсан тогтоолыг танилцуулах, сурталчилах ажлыг 2018 онд зохион байгуулж, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж газар эзэмшиж, ашиглах гэрээг шинэчилэн ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Батбаяр /-д даалгасугай.

3. Энэхүү тогтоол гарсантай холбогдулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 35 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцов

4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Э.Одгэрэл / -д үүрэг болгосугай.

ДАРГА Д.БАТБОЛД

УВС АЙМАГ ЗҮҮНХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 15/07

Жаргалант

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын ИТХ-ын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тогтоох болсонтой холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5/10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тогтоолыг холбогдох газарт хүргүүлж, захиргааны актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч (Ц.Эрдэнэзул)-д даалгасугай.

ДАРГА Б.БАТМӨНХ