A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ

БАЯН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 01

Жавхлант

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/ дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, "Хог хаягдлын тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2."Хог хаягдлын үйлчилгээний хураамж" шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Наймдугаар хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 01 тоот "Хураамж батлах тухай" тогтоолыг хүчингүйд тооцсугай.

3.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сар бүр хураан авч орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлэн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булах, устгах үйл ажиллагаанд зарцуулан ажиллахыг сумын Засаг даргад, хураамжийн орлогын төлөлт, төвлөрүүлэлтэд хяналт тавин ажиллаж, тайланг бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг Татварын улсын байцаагч /А.Нямсүрэн/-д тус тус даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлалын хороо /Х.Нямдорж/-нд үүрэг болгосугай.

5.Тогтоолыг Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэн хянуулж, зөвшөөрсөн тохиолдолд орон нутагтаа хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг даргад даалгасугай.

ДАРГА Д.ГАНБААТАР